Танилцуулга

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

Ажилчины районы Гэгээрлийн хэлтэс нь 1965 онд байгуулагдаж, хэлтсийн дарга, нягтлан бодогч гэсэн хоёр орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан байна.Гэгээрлийн хэлтсийн даргаар С.Самдан 1965-1966  онд, А.Бямбаа 1966-1968 онд, Б.Гончиг 1968-1981 онд, Г. Маналжав  1981-1984 онд, С. Мажиг 1984-1991 онд, Б.Ганбат 1991-1992  онд тус тус ажилласан байна. 2008 оноос Ц.Отгончимэг ажилллаж байна.
  Боловсролын багц хуулинд орсон өөрчлөлтийн дагуу
15 жилийн дараа  Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс нь  дүүргийн Засаг даргын  2008 оны 03  дугаар сарын 26-ны өдрийн 91 дүгээр захирамжаар байгуулагдаж,  дөрөв дэх жилдээ боловсролын салбарын шинэчлэлийн бодлого төлөвлөлтийг орон нутагт  зохион байгуулж ирлээ. Анх 5  хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан хэлтэс маань 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн 6  хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа болно.


Дэлгэрэнгүй»

Шинэ мэдээ

Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд
12/23/2011 4:35:31 PM

            Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 11 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус шалгалтын систем нь 4 түвшинтэй ба Монгол улсад мэдээллийн технологийн инженерийн стандартад үндэслэн эхний 3 түвшнийг нэвтрүүлээд байна. Энэ удаагийн шалгалтын 1-р түвшин буюу мэдээллийн технологийн паспорт шалгалтанд 23 хүн, 2-р түвшин буюу мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд 136 хүн, 3-р түвшин буюу ахисан төвшний мэдээллийн технологийн шалгалтанд 13 хүн тус тус хамрагдаж нийт 5 хүн шалгалтанд тэнцлээ.

Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд Нийслэлийн ХУД-ийн 52-р сургуулийн багш Г.Ялалт амжилттай оролцож тэнцсэн ба Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх олон улсын сертификат гардан авах болсныг баяртайгаар мэдэгдэж байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн багш нар дундаас анх удаа энэхүү шалгалтанд тэнцсэн Г.Ялалт багшийг идэвхтэйгээр дэмжин шалгалтанд оруулж, мэдээллийн технологийн инженерийн шалгалтын системийг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийн хүний нөөцийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус сургуулийн удирдлагад чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Дэлгэрэнгүй»

Утасны лавлах

ЗурагОвог нэрАлбан тушаалӨрөөний №Гар утасАжлын утасYahoo
Ц.ОтгончимэгХан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга13793070052342470
Ц.ОюунцэцэгСургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн13393070049342472
Д.Чинбаатар Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн13193096573342472
Д.ГантулгаАлбан ба албан бус боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн13393070053342472
Ц.БатбаярСтатистик мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээ, хариуцсан мэргэжилтэн13393070054342472
С.БолорцэцэгТөсөв, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн13198160683342472